бид чадна бид бол залуус

.
 
HomeHome  CalendarCalendar  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  Нэвтрэх  

Share | 
 
 Surgamjit uguulleguud

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
Хуудсанд оч : 1, 2  Next
ЗохиогчМэдээлэл
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Surgamjit uguulleguud   Баа 6 сар 18, 2010 12:38 pm

Surgamjit Uguuulleguud
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Saad   Баа 6 сар 18, 2010 12:38 pm

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг єдєр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад єєрєє цонхоор харан юу болохыг харан суужээ. Єглєєнєєс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс єнгєрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л єндєр дуугаар шvvмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгvй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Vvрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хєлс нь гарсан боловч хvнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа vvрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зvйл байхыг харжээ. Онгойлготол дvvрэн алт... Мєн ха

жууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хvн энэхvv алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зvйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илvv сайжруулах нэгэн боломж юм..."
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: jignemegin hulgaich   Баа 6 сар 18, 2010 12:43 pm

Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй.

Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол... Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө байлаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Hair Duusahad   Баа 6 сар 18, 2010 12:45 pm

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.

Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгарай. Өнөөдөр голоор битгиу гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггөи байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад ...
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Setgel neg bol   Баа 6 сар 18, 2010 12:48 pm

Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.

Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв. Хайрт жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Делла цонхноос холдон цонхны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэглэзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад делла ухасхийн гадагш гарав.
“ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нэлээн барьж, харж үзсэнээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэж хариулав. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд цагаа заржээ. Сэтгэлээр унасангүй... Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Авраам Линкольн (Хүүгийнхээ багшид бичсэн захианаас)   Баа 6 сар 18, 2010 12:51 pm

Бүх хүмүүст шударга шулуун биш гэдгийг
Таних хэрэгтэйг нь мэдэж байна,
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад,
Өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг
Гэдгийг хэлж зааж өг.
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг.
Цаг зөв авна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь, Олзны таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүлж сурга.
Ялагдсандаа гутрахгүй байхыг заа,
Ялсандаа байрлаж чадахыг ч ...
Түүнийг атаархлаас холуур байлга:
Хэрэв хийж чадвал, түүнд,
Чимээгүй байхархахын нууцыг зааж өг:
Дарагуйлал нь, харахад ялалт мэт харагддаг гэдгийг
Заавал эрт сургаарай.
Түүнд номын гайхамшигийг ч зааж өгч чаддаг бол.
Гэхдээ түүнд байнга бүү заа... зарим үед чимээгүй ч бай.
Хөх тэнгэр дэх шувууд, наран доорх зөгийнүүд,
Нов ногоон зүлгэн дэх цэцгүүд зэрэг хязгааргүй нууцуудыг
Бодох бололцоо олго.
Түүнд, алдаа гаргах нь хуурч мэхлэхээс
илүү нэр хүндтэй байдаг гэдгийг хэлж өг.
Хүн болгон түүнийг буруутгалаа ч, өөрийнхөө бодол санаанд итгэлтэй байхыг зааж сурга.
Хүүд маань , эелдэг хүмүүст эелдэг,
Ширүүн хүмүүст ширүүн хандахыг сурга.
Бүгд ар араасаа цувраад нэг зүг рүү явбал,
Олныг дагахгүй байх хүчийг түүнд өг.
Хүү маань, бүх хүмүүсийг сонсож сураг,
Гэхдээ бүх сонссон зүйлээсээ үнэнийг нь шигшээд,
Зөвхөн сайныг нь сонгон авахыг сурга.
Чадвал та түүнд,
Гунигтай байхдаа ч
Яаж инээмсэглэхийг зааж өг.
Нулимсанд ямар ч ичих зүйл байхгүйг хэл.
Түүнд,
Бүгд ер нь хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг гэж ярьдаг хүмүүст дургүйцэх,
Хэт их анхаарал, халамжинд болгоомжтой байхыг сурга.
Хүч чадал, оюун ухаанаа өндрөөр үнэлж зарж болно,
Харин зүрх сэтгэлээ хэзээ ч
Үнэлж болохгүй гэдгийг хэлж өг.
Олны шуугиантай газар чихээ таглахыг ч бас сурга.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол цэх зогсож тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ түүнийг бүү тэвэр,
Учир нь болдыг гал л цуваршүүлдэг.
Тэвчиж чадахааргүй зоригтой байг.
Зоригтой болох тэвчээртэй байг.
Түүнд, үргэлж өөртөө бүрэн итгэж байхыг зөөж өг.
Ингэснээр хүнд гүн итгэх болно.
Энэ бол том эрэлт юм, бүгдийг хийхийг хичээ,
гэхдээ та хэр зэргийг хийж чадахаар байна тэр чадлаараа хий.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
♥♥lovely.angel♥♥
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 37
Join date : 2010-06-15
Age : 24

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Ням 6 сар 20, 2010 7:47 pm

•◙◙◙TuVsHuU◙◙◙• бичсэн:
Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг єдєр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад єєрєє цонхоор харан юу болохыг харан суужээ. Єглєєнєєс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс єнгєрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л єндєр дуугаар шvvмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгvй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Vvрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хєлс нь гарсан боловч хvнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа vvрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зvйл байхыг харжээ. Онгойлготол дvvрэн алт... Мєн ха

жууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хvн энэхvv алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зvйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илvv сайжруулах нэгэн боломж юм..."

Goe uguulleg bn :-D
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
♥♥lovely.angel♥♥
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 37
Join date : 2010-06-15
Age : 24

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Ням 6 сар 20, 2010 7:50 pm

•◙◙◙TuVsHuU◙◙◙• бичсэн:
Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй.

Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол... Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө байлаа.

hehehe ineedteiin
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
♥♥lovely.angel♥♥
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 37
Join date : 2010-06-15
Age : 24

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Ням 6 сар 20, 2010 7:51 pm

•◙◙◙TuVsHuU◙◙◙• бичсэн:
Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.

Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгарай. Өнөөдөр голоор битгиу гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггөи байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад ...

Oh My God!! Zaluu n unen hulhinii gar beeshd
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
♥♥lovely.angel♥♥
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 37
Join date : 2010-06-15
Age : 24

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Ням 6 сар 20, 2010 7:55 pm

•◙◙◙TuVsHuU◙◙◙• бичсэн:
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.

Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв. Хайрт жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Делла цонхноос холдон цонхны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэглэзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад делла ухасхийн гадагш гарав.
“ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нэлээн барьж, харж үзсэнээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэж хариулав. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд цагаа заржээ. Сэтгэлээр унасангүй... Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.

Uneheer goe :-)
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
ulaka
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 36
Join date : 2010-06-16

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Дав 6 сар 21, 2010 10:47 pm

mash goy bas dahin gooy I love you
hairaa gj....
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Амжилтын түлхүүр   Мяг 6 сар 22, 2010 2:27 pm

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв. Надад ийм сайхан боломж байсан бол би ч гэсэн онц сурах л байсан гэж Алиса бодов. Гэтэл тэннийх хоёрхон өрөө байранд амьдардаг учир Алиса дүү нартайгаа нэг өрөөнд байдаг. Аав ээж нь бага ангиасаа сургуулиас гарсан тул хичээлд нь тус болж чаддаггүй гээд Жесикатай харьцуулахад олон хүндрэл байлаа. Алиса энэ бодлоосоо салахын тулд хажуудах охинтойгоо яриа өдөж эхлэв. “чи юу уншиж байгаа юмвэ?” Охин уншиж байгаа номныхоо талаар болон хэддүгээр ангид сурдагаа, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаагаа хүртэл Алисад яриж өгчээ. Ингэж яриж байхдаа охины царай гэрэлтэж байв. Тэр охин сургуулийнхаа хамгийн онц сурлагатай оюутан гэдэг нь тодорхой байлаа. Тэр охин өнгөрсөн жил сургууль завсардаснаа, тиймээс энэ жил шалгалтаа сайн өгч анги дэвших хэрэгтэй байгаагаа хэлэв. Алиса гайхан, яагаад сургууль завсардасныг нь асуух гэтэл тэндээс нэг эмэгтэй дугуйтай сандал түрэн гарч иржээ. “Алив миний охин, ээж нь дугуйг нь засуулчихлаа. Одоо хичээлдээ явж болно.” Гээд охиныг өргөн дугуйтай сандал дээр нь эвтэйхэн суулгав. Алиса охин юу хэлэх ээ мэдэхгүй дэмий л “баяртай” гэж арай гэж хэлжээ. Охин ч инэмсэглэн”Баяртай” гэж гараа даллав. Алиса хэсэгтээ хөдлөх ч үгүй баахан суув. Өдрийн туршид авсан муу дүнгийнхээ бурууг амьдралын нөхцөл, энэ тэр гэсэн шалтгаануудад тохож бодсон байлаа. Гэтэл түүний дэргэд огт явж чаддаггүй ч тэр охин огтхон ч гутарсан янзгүй ирээдүйгээ төлөвлөж суудаг… Алиса өөрөөсөө маш их ичин гэнэт босон гэрийн зүг хурдан хурдан алхав. Гэртээ ороод саяын болсон явдлыг ээждээ яриад өрөөндөө орж хичээлээ хийж эхлэв. Одоо Алиса амжилтын түлхүүр бол хүн өөрөө гэдгийг ухаарсан байлаа.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:29 pm

Лууван, өндөг, кофе

Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин, амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг, ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ. Үүнийг сонссон аав нь”аав нь чамд нэг юм үзүүлье” гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ. Охины аав алдартай тогооч хүн байлаа. Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ. Эхний савтай усанд лууван, дараагийн савтай усанд өндөг, сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ. Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав. Дараа нь ширээ дээр 2 таваг, 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван, өндөг 2-ийг, аяганд кофе хийв.  За охин минь эд нар юу вэ  Лууван, өндөг, кофе  Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ. Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн, өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан, харин кофег амтлахад сайхан амттай болсон байв.  Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ?  Охин минь, бүгдийг нь ижил хэмжээтэй усанд, ижилхэн гал дээр, адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна. Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн, өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан, харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан.  Охин минь, чи эдгээрийн аль нь вэ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ? Лууван уу, өндөг үү, кофе юу? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ?
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:32 pm

Бүтээлч шүүмжлэл

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…

Ранга Гугу түүнд”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ. Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь” гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зураг аа хэчээж байгаа дахин нэг зураад аваад ир гэв.” Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь “за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсэг ээ зсаад зур гэж бичээрэй” гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зурагаа тэврэн очиж болсон явдалыг баяртайгаар ярижээ…

Ранга Гугу “Хайрт шавь Рачижи минь эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм… Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн… Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй ” гэжээ
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:33 pm

Сүхээ ирлэх нэг ойд хоёр модчин мод бэлтгэж байв. Нэг модчин өглөө эртлэн босч ажилдаа гараад өдөр хоол унд гэлгүй өдөржин ажиллаад орой нар жаргасан хойно харьдаг байв. Харин нөгөөх нь сайхан амарч босоод, унд цайгаа ууж ажилдаа гараад орой харанхуй болохоос өмнө гэртээ харьдаг байв. Сарын дараа хоёр модчины ажилыг дүгнэхэд сүүлчийн модчин эхнийхээсээ түрүүлсэн байв. Эхний модчин уурлаж би энээс эрт босч ажилдаа гараад харанхуй шөнө хүртэл зогсолтгүй ажиллаж байхад яагаад надаас түрүүлдэг билээ гэж заргалдав. Гэтэл нөгөө модчин инээмсэглээд” Та үүнд гайхаад байх хэрэггүй. Таныг зогсолтгүй ажиллаж байхад чинь би заримдаа амарч, амрах хугацаандаа сүхээ ирлэдэг байсан юм. Хурц сүхээр илүү бага хүч зарцуулан их ажил хийдэг юм” гэжээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:35 pm

Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх бий дээ” гэж бодон машиндаа санд мэнд сандран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосогүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч” гэв. Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юм аа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ. ta nar eniig unshchaad ineesen uu bichere
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:36 pm

Овгийн ахлагч өвгөн индиан

өвгөн индиан ач хүүтэйгээ гэрийнхээ үүдэнд суугаад цаахан талд нь ноцолдох хоёр нохойг ажиглаж байв. Нэг нь цагаан, нөгөө нь хар зүстэй бөгөөд 12 настай ач хүүг нь ухаан орох цагаас л хамт ноцолдож өсчээ. өвөө нь хажуугаасаа салгадаггүй байнга харж хамгаалдаг хоёр нохой нь байлаа. Амбаараа мануулахад нэг л нохой хангалттай байхад яагаад заавал хоёр, тэгээд бас цагаан, хар өнгөтэй байгаагийн учрыг хүү ихэд сонирхон өвөөгөөсөө асууж гэнэ.

өвгөн индиан ач хүүгийнхээ нуруу нь дээр нөхөрсөгөөр алгадаад “хүү минь энэ нь миний хувьд хоёр чухал зүйдийг илэрхийлж байгаа юм.”

“юу илэрхийлж байгаа юм ” гэж ач хүү асуухад “сайн муу чанарыг илэрхийлж байгаа юм. Яг энэ хоёр нохой шиг хүний сайн муу хоёр чанар нь үргэлж бидний дотор тэмцэлдэж байдаг юм. Энэ хоёр нохойг харахдаа үргэлж үүнийг санадаг юм. Тийм учраас үргэлж дэргэдээ байлгадаг юм” гэв. Ач хүү “ тэмцэлдэж байдаг юм бол нэг нь дийлсэн байхнээ” гэж бодоод хүү дуусдаггүй асуултаасаа дараагийхыг нь асуужээ.

Тэгээд хүү “ тэгвэл энэ тэмцэлд аль нь дийлэх вэ” гэв.

Хөгшин индиан ач хүүгээ хараад: “Чинийхээр бол аль нь дийлэх вэ?” хүү бодолхийлнэ. Харин өвгөн индиан”Би алийг нь илүү тэжээнэ тэр нь дийлнэ дээ” гэв.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:37 pm

Зүрхэнийхээ үгийг сонс

Хэд ч мөрөөдөлийг тань хулгайлахыг бүү зөвшөөр,

Ямар ч үе байсан хамаагүй зүрхэнийхээ үгийг сонс

Хүүг дунд ангид байхад багш нь: “том болоод юу хийх, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгаа тухай зохион бичлэг гэртээ бичиж ир” гэж гэрийн даалгавар өгчээ.

Хүү шөнөжингөө суун, нэгэн өдөр адууны аж ахуйтай болох тухай, 7 хуудас дүүрэн юм бичжээ. Тэр ч бүү хэл 200 га талбайтай аж ахуйн байр, хашаа хороо, морьд давхих талбайг ч зурсан байлаа. Маргааш өглөө нь зүрхэнийхээ үгтэй 7 хуудас зохион бичлэг ээ багшдаа өглөө. Хоёр хоногийн дараа багш зохион бичлэгүүдийг тарааж өгөхөд түүний цаасан дээр томоос том “тэг” бас “хичээлийн дараа надтай уулз” гэж бичсэн байв.

Хүү багшаасаа “яагаад би тэг авч байгаа юм ” гэж асуужээ . “чиний насанд ийм мөрөөдөл тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байна” гээд “чамд мөнгө байхгүй, чи нүүдэлчин айлын хүү шүү дээ. Адууны аж ахуйтай болоход чамд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. Эхлээд чи газар авна, дараа нь сайн үүлдрийн адуу авах хэрэгтэй, үүнийг хийнэ гэдэг чинь боломжгүй. Хэрэв биелэгдэх зорилго шинээр тавьж ирэх юм бол чиний дүнг өөрчилж болох юм” гэжээ.

Хүү гэртээ ирээд баахан бодсоны эцэст аавдаа хэлэв. Тэгтэл аав нь “за хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй …” гэв.

Одоо тэр 200 га газартай, адууны аж ахуйтай, бас 1000 м2 талбайтай харшид амьдарч байна. Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:38 pm

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:39 pm

Хулс мод

Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.

Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.

Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.

Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:40 pm

ed nariig bugdii ni surgamjit uguulleguud 2 nomnoos husav Very Happy
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:41 pm

Би түүндээ хайртай байсан…

Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.

Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.

Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсэндээ хамт үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээхайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:44 pm

Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 2:46 pm

нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
•◙◙◙TuVsHuU◙◙◙•
Тєгєлдєр Гишvvн
Тєгєлдєр Гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 257
Join date : 2010-06-14
Age : 26
Байрлал : ... Lipa

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   Мяг 6 сар 22, 2010 3:00 pm

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Sponsored content

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Surgamjit uguulleguud   

Эхэнд оч Go down
 
Surgamjit uguulleguud
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 2)Хуудсанд оч : 1, 2  Next

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
бид чадна бид бол залуус  :: bolson yavdal aimshigiin tuhai-
Ийшээ оч: