бид чадна бид бол залуус

.
 
HomeHome  CalendarCalendar  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  Нэвтрэх  

Share | 
 

 чэx улсын талаар анхан шатны мэдээлэл

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: чэx улсын талаар анхан шатны мэдээлэл   Лха 6 сар 16, 2010 8:33 am



Монгол Чех хоёр улс анх 1950 оны 04 сарын 25 нд дипломат харилцаа тогтоосон. 1980 аад оны үед Чехсловак улс Монгол улсын хувьд ОХУ-ын дараа орох худхлдааны хоёр дахь том түнш нь байсан. 1992 онд Чехсловак улс задарсаны дараа 1993 оноос БНЧУлстай шинээр дахин холбоо тогтоон харилцаж эхэлсэн. Хэдийгээр хоёр орны худалдааны хэмжээ 80 аад оны сүүл үетэй харьцуулахад эрс буурсан ч Монгол улсын импортын барааны 1% ийг Чехийн бараа бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байна. 2005 оны байдлаар хоёр орны худалдааны нийт эргэлт 5 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр орон уул уурхай, палеонтологи, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллаж байна.
Агуулга:

1. Товч танилцуулга
2. Товч түүх
3. Газарзүйн байрлал /цаг агаар/
4. Хүн, ам
5. Шашин шүтлэг
6. Улс төр болон цэрэг
7. Эдийн засаг
8. Чехийн бүс нутгууд
9. Боловсрол
10. Спорт

Товч танилцуулга

Нэр: Чех

Албан ёсны хэл: Чех

Цагын бүс: +1

Улсын код: +420

Төхийн далбаа:

Төрийн сүлд:

Байрлал: Төв европод оршдог /далайд гарцгүй/. Полш, Герман, Австри, Словак зэрэг улсуудтай хиллэлдэг.



Нийт талбай: 78,866 км.кв /энэ үзүүлэлтээрээ дэлхийд 117-р байранд/

Хүн ам: 10,381,130 /энэ үзүүлэлтээрээ дэлхийд 78-р байранд/ 2007 оны байдлаар.

Нийслэл: Прага хот /аялал жуулчлалын хамгийн том бүс/ Умардын 50’05” өргөрөгт, Зүүн 14’28” уртрагт оршдог.

Засаглал: Парламентийн засаглалтай, Парламент нь 2 танхимтай

Ерөнхийлөгч: Вацлав Клаус

Ерөнхий сайд: Мирек Тополанек

Гишүүнчлэл: 1999 онд НАТО-д элссэн, 2004 онд Европийн Холбоонд элссэн.

Мөнгөн тэмдэгт: Чех корун /CZK/

Гадаад худалдааны нийт эргэлт: 248,902 тэрбум ам.доллар /энэ үзүүлэлтээрээ дэлхийд 39-р байранд/
Товч түүх



9-ээр зууны үеэс эхлэн Чех улс бүрэлдэн тогтсон 1526 оноос Австри-Унгарын болон Австрын эзэнт гүрэнд харъяалагддаг байгаад хожим Дэлхийн нэгдүгээр дайны дараа Австри-Унгарын эзэнт улс задрах үед 1918 онд тусгаар тогтнолоо заралсан. Мюнхины гэрээний дараагаар барууны ардчилсан үзэл төлөвшиж байсан ч дийлэнх олонх нь Зөвлөлтийн нөлөөгөөр коммунист үзэлийг дагадаг болсон. 1946 Коммунист нам сонгуульд дийлэнх олонхооор ялсанаар 1948 онд коммунист улс болсон.1968 онд Зөвлөлт улс Чех зэрэг улсуудад цэрэг оруулан барууны үзэлийг дарсанаар 1989 он хүртэл коммунист улс хэвээрээ байсан. 1993 оны 1 сарын 1 нд Чехсловак улс нь тайван замаар Чех болон Словак хоёр улс болон задарсан.
Газарзүйн байрлал /цаг агаар/

Чех баруун талаараа Вултав, Лабэ, зүүн талаараа Морав, Одра зэрэг томоохон голуудтай эргэн тойроноороо Корконош, Судетес зэрэг нам уулсаар хүрээлэгдсэн хотгор газар байралдаг. Хамгийн өндөр цэг нь далайн төвшинөөс 1,602 м өндөрт орших Снежка оргил юм. Зундаа халуун хур бороо элбэгтэй, өвөлдөө үүлэрхэг цастай хүйтэн өвөл болдог. Хамгийн өндөр цэгт /Снежка 1,602м/ дундажаар -0,4 хэм байдаг. Харин хамгийн нам доор цэгт /Өмнөд Морав/ +10 хэм байдаг. Өвөл 12, 1 , 2 сарууд хамгийн хүйтэн. 3, 4 сараас маш хурдан дулаардаг. 4 сарын үед усны түвшин нилээд нэмэгддэг. Хамгийн дулаан сарууд нь 6, 7, 8 саруудад ихэнхдээ +30 байдаг.
Хүн, ам

Хүн амын тооллогоор 2001 онд 10.230.060 хүнтэй байжээ.

Чех улсад оршин суугчидын дийлэнх олонхи буюу 94,2% нь Чех, 1,9% нь Словак, 0,5% нь Польш, 0,44% нь Вьетнам, 0,4% нь Герман иргэд болон Циганууд амьдардаг.

2007 оны байдлаар 392087 гадаадын иргэд Чех улсад ажиллаж амьдарч байгаа нь Чехийн нийт хүн амын 3,2% тай тэнцэхээр байна. Гадаадын иргэдийн дийлэнх нь Украйн, Словак, Вьетнамууд байна.
Шашин шүтлэг



2001 оны байдлаар хүн амын 59% нь шашингүйн үзэлтэн, шашин шүтдэггүй хүмүүс шашингүй ямар нэгэн эвсэлд нэгдсэн хүмүүс харин хүн амын 26,8% Ромын католик, 2,5% нь протестант шашинтангууд байна.
Улс төр болон цэрэг

Чех улс олон намын парламентийн засаглалтай. Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд, Парламент нь 2 танхимтай Төлөөлөгчийн танхим /200 суудалтай/, Сегатийн танхим /81 суудалтай/.

Анхны ерөнхийлөгч нь Вацлав Хавел

Одоогийн ерөнхийлөгч нь Вацлав Клаус

Цэрэг



Чех улсын арми, арми болон агаарын нисэх хүчин гэсэн 2 үндсэн бүрэлдэхүүнтэй.

2004 онд албан ёсны /мэргэжилийн/ байнгын арми болон агаарын нисэх хүчинтэй болсон. 1999 оны 3 сарын 12 нд НАТО ын гишүүн болсон, Дотоодын нийт бүтээгдэхүүний 1,8% ийг цэргийн салбарт зарцуулдаг.
Эдийн засаг



Чех улс нь Европын холбоонд Эдийн засгийн өсөлтийн хурдаараа дээгүүр байранд орж байгаа. Сүүлийг 3 жил дараалан экспорт нь дунджаар 6 % өссөн. Яллангуяа Европын холбоонд, тэр тусмаа Герман улсад гаргасан экспоортын барааны нийт дүн өссөн байна.

Хэдий сайн нааштай үр дүнгүүд байгаа боловч авилгалын хэм хэмжээ нилээд байгаа орнуудын жагсаалтад байсаар байна.

Ихэнх зах зээлийн нэгжүүд /харилцаа холбоо, банк гэх мэт/хувьчлагдсан болон хувийн хэвшилийн байгууллагууд байдаг. Мөн түүнчлэн оддогоор хувьчилал явагдсан хэвээр байгаа /үйлдвэрүүд, Прагийн олон улсын нисэх онгоцны буудалын 7 хувь гэх мэт/

Шенгений орнуудын гэрээний дагуу Герман, Австри, Польш, Словак зэрэг хөрш орнуудын хилээр хилийн хяналт гаргахаа болисон.

2010 оноос өөрийн мөнгөн тэмдэгт Коруныг хэрэглэхээ больж Еврог хэрэглэнэ гэж Чехийн засгийн газраас төлөвлөсөн ч татварын орлого буурч буй сөрөг үзэгдлээс шалтгаалан 2012 онд Еврог хэрэглэж эхэлнэ хэмээн Чехийн сангийн яамнаас үзэж байна. Одоогоор Еврог хэрэглэж эхлэх өдөр тоодорхой боллогүй байна.

Чехийн эдийн засгийн гол салбаруудын 1 нь Аялал жуулчлал бөгөөд 2001 оны байдлаар 118,13 тэрбум чех коруны орлого олсон нь үндэсний нийт бүтээгдэхүүний 5,5 хувь, экспортын барааны 9,3 хувьтай тэнцэж байна.

Үйлдвэрлэлийн салбарт 110000 хүн ажилладаг нь нйит хүн амын 1 хувь болж байна.
Чехийн бүс нутгууд

2000 онд Чехийн нутаг дэвсгэрийг 13 бүс нутагт /муж/ хуваасан байна.

Муж тус бүр өөрийн чуулгантай, чуулганаараа өөрийн мужийн захирагч болон хотын даргыг сонгодог.

/Праг, Прагийн бүс, Өмнөд Бохемия, Плцений бүс, Карлови Варийн бүс, Усти над Лабемийн бүс, Либерецийн бүс, Храдеч Карловын бүс, Пардубицийн бүс, Олмоуцийн бүс, Моравын бүс, Өмнөд Моравын бус, Злиний бүс, Височаны бүс/
Боловсрол



Чех улс дэлхийд боловсролын чансаагаараа 15 дугаар байранд орж байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Чехийн боловсрол үнэ төлбөргүй байдаг /Хэрэв чех хэл дээр суралцвал/.

Academy of Performing Arts in Prague (Akademie múzických umění v Praze, AMU)
http://www.famu.cz/?c_id=1586

Academy of Arts in Prague (Akademie výtvarných umění v Praze, AVU)

Czech University of Agriculture Prague (Česká zemědělská univerzita v Praze, ČZU) http://www.czu.cz/en/

Czech Technical University in Prague (České vysoké učení technické v Praze, ČVUT) http://www.cvut.cz/

University of South Bohemia České Budějovice (Jihočeská univerzita v Českých Budějovicích, JČU)

Masaryk University in Brno (Masarykova univerzita v Brně) http://www.muni.cz

Mendel University of Agriculture and Forestry Brno (Mendelova zemědělská a lesnická univerzita v Brně) http://www.mendelu.cz/en/index.html

University of Ostrava (Ostravská univerzita v Ostravě) http://www.osu.cz

Silesian University in Opava (Slezská univerzita v Opavě) http://www.fpf.slu.cz/vzdelavaci-centrum-krnov/english/silesian-university-in-opava

Technical University of Liberec (Technická univerzita v Liberci) http://www.vslib.cz/en/

University of Hradec Králové (Univerzita Hradec Králové) www.uhk.cz

Jan Evangelista Purkyně University in Ustí nad Labem (Univerzita Jana Evangelisty Purkyně v Ústí nad Labem) http://fos.ujep.cz/en/index.php?page=45&show=1

Charles University in Prague (Univerzita Karlova v Praze) http://www.cuni.cz/UKENG-1.html

Palacký University, Olomouc (Univerzita Palackého v Olomouci) http://www.upol.cz/en/

University of Pardubice (Univerzita Pardubice) http://www.upce.cz/

Tomas Bata University in Zlín (Univerzita Tomáše Bati ve Zlíně) www.utb.cz

University of Veterinary and Pharmaceutical Sciences – (Brno Veterinární a farmaceutická univerzita v Brně) http://www.vfu.cz/

Vysoká škola báňská – (Technická univerzita Ostrava) http://www.vsb.cz/

University of Economics, Prague (Vysoká škola ekonomická v Praze, VŠE) www.vse.cz

Institute of Chemical Technology in Prague (Vysoká škola chemicko-technologická v Praze, VŠCHT) http://www.vscht.cz/homepage/english/main

College of Polytechnics Jihlava (Vysoká škola polytechnická Jihlava) http://www.vspji.cz/english/college/history.php

Academy of Art, Architecture and Design in Prague (Vysoká škola uměleckoprůmyslová v Praze) http://www.vsup.cz/

Brno University of Technology (Vysoké učení technické v Brně, VUTB) http://www.vutbr.cz/index.php?lang=1

University of West Bohemia (Západočeská univerzita v Plzni, ZČU) http://www.zcu.cz


Та бүхэн үүнийг уншаад чэx улсын талаар багч гэсэн мэдлэгтэй болсон байх гэж бодож байна.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
ClumsyDoll
**Алтан гишүүн**
**Алтан гишүүн**
avatar

Бичлэгийн тоо : 188
Join date : 2010-06-14
Age : 107
Байрлал : Brno

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: чэx улсын талаар анхан шатны мэдээлэл   Лха 6 сар 16, 2010 10:07 am

dajgvv shoo hehe^^ Wink
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Neu
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 56
Join date : 2010-06-16
Байрлал : Daraa medeerei

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: чэx улсын талаар анхан шатны мэдээлэл   Лха 6 сар 16, 2010 10:10 am

TNKS santa santa santa santa
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.FruFo.ucoz.com
Xapaa
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 46
Join date : 2010-06-14
Age : 24
Байрлал : Хаа нэгтэй

Шинэ сэдэв оруулахГарчиг: сайн сайн   Лха 6 сар 16, 2010 1:08 pm

сайн болжээ
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: чэx улсын талаар анхан шатны мэдээлэл   Лха 6 сар 16, 2010 1:09 pm

Xapaa бичсэн:
сайн болжээ

Thx namaig demjeerei hehe
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Sponsored content




Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: чэx улсын талаар анхан шатны мэдээлэл   

Эхэнд оч Go down
 
чэx улсын талаар анхан шатны мэдээлэл
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
бид чадна бид бол залуус  :: чэx улсад болох - болсон мэдээ мэдээлэл-
Ийшээ оч: