бид чадна бид бол залуус

.
 
HomeHome  CalendarCalendar  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  Нэвтрэх  

Share | 
 

 Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 8:42 am

Прагийн Музейн шөнө болно



Жил бүр уламжилал болон зохион явагддаг прагийн музейн шөнө энэ 7 хоногийн 6 сарын 12 ны 19 цанаас эхэлнэ. Энэ үеэр Прага хотын ихэнх музейнүүд үнэгүй үзмэрээ үзүүлдэг бөгөөд музейнуудын хооронд үнэгүй автобусаар үйлчилдэг юм. Мөн урлагын тоглот зэрэг олон арага хэмжээ болдог билээ. Өмнөх жилийн энэ арга хэмжээний талаар зураг үзэж илүү их мэдээлэл авахыг хүсвэл Энд дарж орж үзээрэй http://www.prazskamuzejninoc.cz/2010/
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 8:44 am

Гадаад иргэдэд зөвөлгөө өгөх байгууллагийн танилцуулга



Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Чех улсын төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар хир мэдэх вэ   Лха 6 сар 16, 2010 8:47 am

[size=12][size=18]ХУУЛЬ БАТЛАХ, ГҮЙЦЭТГЭХ БА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БҮТЭЦ БА
АЖИЛЛАГАА; ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

„Төрийн эрх мэдлийг зөвхөн хуулиар тогтоосон тохиолдлуудад ба хүрээнүүдэд, тэгэхдээ хуулиар тогтоосон арга хэлбэрээр хэрэгжүүлж болно“. (Хүний үндсэн эрх ба эрх чөлөөний тунхаглал, 2-р бүлэг 2-р догол мөр)


Чех улсын Парламент

Хууль батлах эрх мэдэл – Чех улс дахь хууль хүлээж авах эрх мэдэл нь – хоёр танхимаас, энэ нь Депутатуудын танхим ба Сенат, бүрддэг Парламентэд бий. Депутатуудын танхим ба Сенатын хурал нь ихэнхдээ олон нийтэд нээлттэй байдаг. Парламентаар зөвшөөрөгдсөн хуулиуд нь Хуулийн эмхтгэлд нийтлэгддэг.

#
Депутатуудын танхим (доод танхим)

Депутатуудын танхим нь хуулийг баталдаг, хууль дараа нь Сенатаар хэлэлцэгддэг, ба засгийн газарт итгэл олгох талаар шийдвэрлэдэг. Депутатуудын танхим нь 4 жилийн хугацаагаар сонгогдсон 200 депутаттай. Сонгууль нийтлэг, тэгш ба шууд сонголтын эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар явагддаг. 2009. 1. 1-ий байдлаар Депутатуудын танхимд дараахь улс төрийн намууд суудалтай байсан: Иргэний ардчилсан нам (ODS), Чехийн социал демократ нам (ČSSD), Чех ба Моравын Коммунист нам (KSČM), Христосын ба ардчилсан холбоо -Чехословакийн ардын нам (KDUČSL) ба Ногоонтны нам (SZ).

#
Сенат Senát (дээд танхим)

Сенат нь Депутатуудын танхимаас гарсан хуулийг хэлэлцдэг. Сенат нь 6 жилийн хугацаатай сонгогдсон 81 сенатын гишүүнтэй (хоёр жил болгон сенатын гишүүдийн гуравны нэгийг сонгодог). Сонгууль нийтлэг, тэгш ба шууд сонголтын эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар явагддаг.

Гүйцэтгэх эрх мэдэл

#
Ерөнхийлөгч

Чех улсын Ерөнхийлөгч нь улсын тэргүүн байна. 5 жил тутам Парламент сонгодог. Түүний эрх мэдэл хуульд гарын үсэг зурах, олон улсын гэрээ хэлэлцээрийг бэлтгэх ба батлах, ял хэлтрүүлэх ба өршөөл үзүүлэх явдал ордог.

#
Засгийн газар

Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болно. Ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч нар ба улсын ерөнхийлөгч томилсон сайдуудаас бүрддэг. Засгийн газар нь бүхэлдээ улсыг удирдах ба хууль тогтоомжийг боловсруулах гол хариуцлагыг хүлээнэ, төрийн аппаратын ажиллагааг удирдах, хуулийг хэрэгжүүлэх ба түүний хүрээнд дүрэм, журам гаргана. Засгийн газар Депутатуудын танхимд ажлаа тайлагнадаг ба энэ нь түүнд бүхэлд нь үл итгэх шийдвэр гаргаж болно.

Шүүх, улсын прокурорын газар

„Нийтийн удирдлагын алба, газрын шийдвэрээр эрх нь хязгаарлагдсан гэж баталж байгаа хүн бүр хэрэв хуулинд өөрөөр тогтоогоогүй бол тэр шийдвэр хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж болно. Гэвч шүүхийн бүрэн эрхээс тунхаглалын дагуу үндсэн эрх ба эрх чөлөөтэй холбоотой шийдвэрийг хянан шийдвэрлэх ажиллагаа гадагш байх ёсгүй.“ (Хүний үндсэн эрх ба эрх чөлөөний тунхаглал, 36-р бүлэг 2-р догол мөр)

# Шүүх

Шүүх нь хүний эрхийг хамгаалах хамгийн чухал баталгаа юм. Ердийн шүүх нь иргэний шүүхийн (худалдааны, гэр бүлийн ба өвлөх), эрүүгийн ба захиргааны асуудлыг шүүн хэлэлцэх ажиллагааг явуулна. Зөвхөн шүүх л гэм буруу болон ял шийтгэхийг шийдвэрлэж болно. Шүүхийн гол шинж нь төрөөс хараат бус байх явдал байна. Шүүхийн захиргааг Хууль зүйн яам гүйцэтгэдэг ба ингэхдээ шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож болохгүй. Ингэснээр шүүх шүүх ажиллагааны оролцогчдын нэг нь төр, захиргаа байж болох маргааныг ч шийдвэрлэх, жишээлбэл захиргааны хэргийг шүүн хэлэлцэх, боломжтой байдаг. Шүүхийн шийдвэрийн эсрэг дээд шатны шүүхэд нь гомдол гаргаж болох журам байдаг. Нийтлэг шүүхүүдийн бүрэлдэхүүнд Дээд шүүх, Захиргааны дээд шүүх, ерөнхий, мужийн ба окресийн шүүхүүд ордог. Өргөдөл гомдлын ихэнхийг нь анхан шатанд окресийн шүүхүүд шийдвэрлэдэг. Шүүгчдийг хугацаа хязгаарлахгүйгээр улсын ерөнхийлөгч хугацаа хязгаарлахгүйгээр томилдог.

# Үндсэн хуулийн шүүх

Үндсэн хуулийн шүүх нь нийтлэг шүүхүүдээс гадна байх бөгөөд үндсэн хуульт ёсыг хамгаалах шүүхийн байгууллага юм. Хууль тогтоомжууд юмуу түүний хэсгийг хүчингүй болгох тухай санал, өмнөх гомдол нэхэн бүх шатанд Үндсэн хууль, Хүний эрх ба эрх чөлөөний тунхаглал ба Чех улсын бусад хууль тогтоомжуудаас үүдэн гарах өөрийн эрхийн хувьд дутмаг байгаа гэж үзсэн хүн бүр гаргах эрхтэй үндсэн хуулийн гомдлын тухай шийдвэрлэдэг (гомдол гаргагч нь тус үйл ажиллагаанд өмгөөлөгчөөр заавал төлөөлүүлсэн байх ёстой).
# Улсын прокурорын газар

Улсын прокурорын газрын үүрэг нь олон нийтийн эрх ашгийг хамгаалахад төрийг төлөөлөх явдал юм: - эрүүгийн хэрэгт буруутайд тооцогдож байгаа этгээдэд төрийн нэрийн өмнөөс ял төлөвлөж шүүхэд өгөх ба шүүхийн өмнөх үйл ажиллагаанд төлөөлөх, - эрүүгийн хэргийг илрүүлэн тодруулах ба мөрдөн байцаахад цагдаагийн байгууллага болон мөрдөн байцаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, - хүний эрхийг хязгаарлаж байгаа газруудад хяналт тавих (хорих газруудад, төвүүд г.м.). Улсын прокурорын газар нь тусдаа биеэ даасан байгууллага биш Хууль зүйн яамны харъяа байдаг. Нэгж прокурорын газруудын орших хаяг ба харъяалал нь шүүхүүдийн хаяг ба харъяалалтай ижил байдаг.

Нийтийн удирдлага

Олон нийтийн удирдлага гэдэг нь олон нийтийн ашиг сонирхлын асуудлыг төрийн юмуу өөр олон нийтийн байгууллагаар дамжуулан явуулж байгаа ажиллагаа юм. Олон нийтийн тодорхой асуудлуудыг төр өөрийн мэдэлд үлдээсэн бөгөөд заримыг нь өөрийн гүйцэтгэх байгууллагуудад даалгасан (энд төрийн удирдлага тухай ярьж байна). Бусад асуудлуудаар олон нийтийн эрх 12 ашгийг өөрийгөө удирдах байгууллагуудад даалгасан (энд бид өөрөө удирдах удирдлага тухай ярьж байна ).
# Төр захиргааны удирдлага

Төр захиргааны төв удирдлага нь (Чех улсын үндсэн хуулиар эдгээрийг захиргааны төв алба газрууд гэж тэмдэглэдэг) тухайлбал яамдууд байдаг. Газрын харъяаллын төр захиргааны байгууллагууд нь жиш.: хөдөлмөрийн товчоод ба татварын албууд байна. Төр захиргааны удирдлагын чухал хэсгийг мужууд (мужийн газар, албуудаар дамжуулан) ба суурин газар (суурин газар, албуудаар дамжуулан) гүйцэтгэнэ. Төр захиргааны удирдлагын гүйцэтгэж байгаа хэмжээний дагуу өргөжүүлсэн үйлчлэх хүрээтэй суурин газар ба суурин газрын албаар итгэмжлэгдсэн суурин газар гэж тогтоогдсон байна.

# Өөрөө удирдах удирдлага

Суурин газар Суурин газар нь иргэдийн өөрийгөө удирдах газрын харъяаллын үндсэн нэгдэл болно. Суурин газрын байгууллагууд нь: - суурин газрын төлөөлөгчийн газар (суурин газрын хамгийн том байгууллага, энэ нь суурин газрын өөрөө удирдах үйлчлэлийн салбарт хамгийн чухал эрх мэдэл үйлддэг), - суурийн газрын зөвлөл (гүйцэтгэх байгууллага), - дарга - суурин газрын албад - зөөврийн үйлчлэлээр гүйцэтгэхээр байгуулсан тусгай байгууллагууд.

# Мужууд

Чех улсад 14 муж бий. Нийслэл хот Прага нь муж ч суурин газар ч болно. Муж Байршил Бүс Байршил Hlavní město Praha /Нийслэл Прага хот/ Praha/Прага/ Olomoucký /Оломоуцийн/ Olomouc /Оломоуц/ Jihočeský /Өмнөд чехийн/ České Budějovice /Ческе Будейовице/ Pardubický /Пардубицийн/ Pardubice /Пардубице/ Jihomoravský /Өмнөд Моравийн/ Brno /Брно/ Plzeňský /Плзений/ Plzeň /Плзень/ Karlovarský /Карловарийн/ Karlovy Vary /Карловы Вары/ Středočeský /Төв Чехийн/ Praha /Прага/ Královehradecký /Храловохрадецийн/ Hradec Králové /Храдец Крааловее/ Ústecký /Уустийн Ústí nad Labem /Уустий над Лабем/ Liberecký/Либереци/ Liberec /Либереци/ Vysočina /Высочина/ Jihlava /Йихлава/ Moravskoslezský /Морависилезийн/ Ostrava /Острава/ Zlínský /Злийний/ Zlín /Злийн/

# Мужийн байгууллагууд нь:

- мужийн төлөөлөгчийн газар (бүсийн тусгаар үйлчлэлд хамаарах асуудлаар шийдвэр гаргах мужийн хамгийн байгууллага), - мужийн зөвлөх (гүйцэтгэх байгууллага), - гетман, - мужийн албад, - зөөврийн үйлчлэлээр гүйцэтгэхээр байгуулсан тусгай байгууллагууд. Нийслэл Прага хотын байгууллагууд: - Нийслэл Прага хотын төлөөлөгчийн газар, - Нийслэл Прага хотын зөвлөх, - нийслэл Прага хотын приматор /хотын дарга/, - нийслэл Прага хотын магистрат /хотын захиргаа/, - нийслэл Прага хотын тусгай байгууллагууд, - нийслэл Прага хотын хотын цагдаагийн газар.

Чех улс дахь эГовернмент



Олон нийтийн удирдлагыг электронжуулах хөгжил – эГовернмент нь – олон нийтийн удирдлагын алба, газруудын арга барилыг боловсронгуй болгох зорилготой бөгөөд энэ нь эцсийн дүндээ олон нийтийн удирдлагын алба, газруудын үйлчилгээг бас чанаржуулахад хүргэх удаан хугацааны ба аажим хийгдэх процесс юм. Цахим харилцааны шинэ боломжийг ашиглах гэдэг нь олон нийтийн удирдлагын тухай ба олон нийтийн удирдлагын мэдээллүүдэд орохыг хялбарчлах төдийгүй олон нийтийн удирдлагатай холбоотой зарим үйлдлийг интернэтээр дамжуулан хийх боломжийг бас авчирна гэсэн үг.

Гадаадын иргэнд зориулсан олон нийтийн удирдлагын үйл ажиллагаа яаж явагддаг тухай мэдээллийг олон нийтийн вэб сайт - http://portal.gov.cz/Cizinec/Гадаад иргэн/ -ээс олж болно. Тус эшлэл нь Чех улсын (ČR) нутаг дэвсгэрт амьдрах талаар сонирхсон гадаад иргэнд зориулсан үндсэн мэдээллүүдийг агуулдаг бөгөөд зарим хэсэг нь англи хэл дээр ч байдаг. Эшлэлд дараачийн дэлгэрэнгүй мэдээлэл авч болох олон нийтийн удирдлагын төв байгууллагуудын эшлэлийн жагсаалт бий.

Чех улсын олон нийтийн удирдлагын байгуллагуудын үйл ажиллагааны талаарх чухал мэдээллүүдийг тэдний вэб хуудсууд порталаас олох боломжтой. Шинэчлэгдсэн жагсаалтыг ерөнхийд нь http://portal.gov.cz Adresář /Нэрсийн жагсаалт/ -аас олох эсвэл олон нийтийн удирдлагын цахим портал ePUSA-с олж болно - http://www.epusa.cz, энд Чех улсын бүх муж, хотын ба суурин газрын албан байгууллагуудын эшлэл төвлөрсөн байгаа. Албан байгууллага бүр өөрийн вэб хуудсандаа „сонгодог“ ба цахим хэлбэрээр харилцаж болох холбоо барих мэдээллийг тавьсан байдаг. Энэ нь интернэтээр дамжуулж цахим хэлбэрээр (алсаас холбогдож), жиш.: Чех улсаас гадна байгаа газраасаа ч, өргөдөл, санал гаргаж болно гэсэн үг юм.

Олон нийтийн удирдлагын албан газар болгоны вэб хуудсууд нь цахим албаны самбар гэх хэсэгтэй байдаг бөгөөд эндээс шинэ мэдээллүүдээс гадна гадаадын иргэдэд хүргүүлэхээр явуулсан ялбаны илгээмжийн тухай нийтэд зарласан мэдээллийг (Олон нийтэд мэдэгдэх бичиг – зориулсан албан бичиг хүлээж авах боломжийн тухай мэдэгдэх бичиг), жиш.: http://www.mvcr.cz , ч олох боломжтой.

эГовернментийн үйлчилгээний хөгжил нь хэд хэдэн бүсэд чиглэсэн. Нийтийн удирдлагын үйлдлийг электронжуулах боломжийг бүрдүүлэх үндсэн элемент нь электрон үйлдлүүд ба бичиг баримтын зохиогчоос эрх нь олгогдсон өөрчлөн байгуулах тухай č. 300/2008 Sb тоот хууль юм. Энэхүү хууль нь 2009. 7. 1-ээс үйлчилж байгаа ба үндсэндээ цахим бичиг баримт болон нийтийн удирдлагын янз бүрийн албан байгууллагууд харилцахдаа хэрэглэдэг зохицол 14 бичгийн хэлбэрийн бичиг баримттай цахим бичиг баримт нь адил тэгш байх зарчмыг зохицуулж байна.

Хууль мөн нийтийн албан газруудын/байгууллагуудын бичгээрх бичиг баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ба цахим хэлбэрээр өгч болох боломжийг тодорхойлж байна. Нийтийн удирдлагатай албан газруудтай харилцахад зориулж мэдээллийн хайрцаг гэгчийг бүрдүүлэн цахим хэлбэрээр баталгаатай ба аюүлгүй харилцах боломжийг хангах байна. Үүнтэй холбогдож хүлээлгэж өгөх журам ч өөрчлөгдсөн, энэ нь – өөрөөр хэлбэл – нийтийн удирдлагын бичиг баримт нь мэдээллийн хайрцаг гэгчид хүрснээс 10 хоногийн дараа хүргэгдсэнд тооцдог зарчим дээр үндэслэгдэж байна (зохиомол хүргэж өгөх гэгч). Нийтийн удирдлагын албан газруудтай харьцахад Чех Пойнт /Czech POINT/ ажлын байруудыг ашиглаж болно.

Дараах тэмдгээр (эмблемээр) тэмдэглэгдсэн байна:
czechpoint


Чех Пойнт нь Чех улс дахь нийтийн удирдлагатай харилцахад зориулагдсан холбогдоход туслах газар юм. Чех Пойнт нь хотын ба суурин газрын албан газрууд, шуудан ба Бизнесийн танхимын оффисуудад, түүнийг зарим нотариатчууд ч ажиллуулдаг ба гадаадад чехийн элчингийн газруудад ч хэрэглэх боломжтой. Чех Пойнтийн ажиллах газрын жагсаалтыг олж болно http://www.czechpoint.cz

Ажиллах газрууд нилээд үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн их хэрэглэгддэгт нь
# Ялтай эсэх талаархи лавлагаа
# Үл хөдлөх хөрөнгийн кадастрын бүртгэл
# Худалдаа, бизнес эрхлэгчдийн бүртгэлийн бичиг юм.

Нилээн элбэг ашигладаг үйлчилгээнд аж ахуйн эрхлэх тухай хуулийн дагуу (§ 72) цахим хэлбэрээр бичиг өгөх боломж ордог. Бичгээрх бичиг баримтыг цахим хэлбэрт ба эсрэгээр нь (зөвшөөрөгдсөн өөрчлөлт гэгч) оруулах шинэлэг зүйл болж байна. Чех Пойнтийн ажиллах газруудад дараах үйлчилгээнүүдийг олгож байна (2009. 7. 1-ээс):

# Үл хөдлөх хөрөнгийн кадастрын бүртгэл
# Худалдаа, бизнес эрхлэгчдийн бүртгэл
# Аж ахуй эрхлэгчдийн бүртгэл
# Ялтай эсэх талаархи лавлагаа
# Аж ахуйн тухай хуулийн дагуу (§ 72) бичиг өгөх
# č. 124/2008 тоот хуулийн дагуу ялтай эсэх лавлагаа ба хуулбарыг хүсэх
# Жолоочийн онооны үнэлгээний бичиг
# Мэргэжлийн бэлтгэн нийлүүлэгчдийн жагсаалтаас баталгаажсан гарцаас хэвлэх ISOH машины сэгийн модулийн хөдөлгөөнд оролцогчийн регистрт өгөх
# Төлбөрийн чадваргүйн жагсаалтаас түүвэр
# Бичиг баримтын ба мэдээллийн хайрцгийн эрх бүхий конверси (č. 300/2008 Sb тоот хуулийн дагуу үйлчилгээ)
# Czech POINT E-SHOP – шуудангаар бичиг авах

Чех Пойнт үйлчилгээнүүд нь тогтмол өргөн хүрээтэй болж байгаа бөгөөд тэдний гүйцэд ба шинэ жагсаалтыг http://www.czechpoint.cz -ээс харж болно. Чех Пойнт ийн үйлчилгээг зарим нэг сонгосон төрлийн үйлчилгээнд өөрийн сонгож авсан газарт хэрэглэж болох ба интернэтийн тусламжтай ч орох боломж бэлтгэгдсэн.

эГовернментийн дараачийн чухал салбар нь 2010. 7. 1-д ажиллуулж эхлэх нийтийн удирдлагад байгаа мэдээллийг Чех улсад амьдарч байгаа ба бизнес эрхэлж байгаа хүмүүсийн тухай мэдээллээс гадна нутаг дэвсгэрийн храъяаллын мэдээлэл (үл хөдлөх хөрөнгийн кадастрын хаяг ба мэдээлэл) ба Чех улсын хууль тогтоомжийн тухай мэдээлэл олгох боломжтой Үндсэн бүртгэлийн төсөл болно. Эдгээр бүртгэлүүд нь тэдгээрийн давтан шаардах шаардлагагүйгээр нийтийн удирдлагын албан газрууд (эрх мэдлийн дагуу) орох эрхтэй үндсэн тулгуур мэдээллүүдийг агуулах болно.

Нийтийн удирдлагын Дижитал газрын зураг төсөл нь газар нутгийн тухай мэдээллийг харуулах үндсэн байна, энэ нь Чех улсын газрын зураг дээрх зарим үндсэн мэдээллүүдийг харуулна, http://www.mvcr.cz/clanek/digitalni-mapa-verejne-spravy.aspx -ээс харах. Төслүүдийн тухай бүрэн мэдээлийг олж болно http://www.egoncentrum.cz.

Албаны байгууллагатай харьцах хэл

Чех улсын албаны бүх байгууллагатай харьцах хэл нь чех хэл байна. Гадаад хэл дээр бэлтгэгдсэн бүх бичиг баримтыг эх хувиар нь ба чех хэл рүү орчуулж албан журмаар баталгаажуулсан орчуулгын хамт, хэрэв төр захиргааны байгууллага тийм орчуулга шаардлагагүй гэж мэдэгдээгүй бол, өгөх хэрэгтэй. Хэрэв Та албаны байгууллагатай харьцахад бүгдийг ойлгохгүй гэж бодвол орчуулагчдын жагсаалтанд байгаа орчуулагчдаас дуудан оролцуулж тусламж авах эрхтэй, ингэхдээ зардлыг нь онцгой тохиолдлоос (онцгой тохиолдол, энэ нь жиш.: үйл ажиллагаанд оролцогчид үүрэг болгосон төр захиргааны үйл ажиллагаа – захиргааны зөрчил юмуу захиргааны өөр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа) бусад тохиолдолд өөрөө төлөх ёстой. Дэлгэрэнгүй мэдээллүүдэд хүрэх эшлэл
# Чех улсад байгаа гадаадын иргэнд зориулсан үндсэн мэдээллүүд http://www.mvcr.cz/sluzby-pro-verejnost-informace-pro-cizince.aspx
# Орогнох ба шилжин суурьших нийтлэг асуудал http://www.mvcr.cz/o-nas-azyl-amigrace. aspx
# Гадаадын иргэнд зориулсан нийтлэг мэдээллүүд, нийтийн удирдлагын төв алба, газруудын эшлэлийн хамт (чех ба англиар) нийтийн удирдлагын портал http://portal.gov.cz ► Cizinec/Гадаад иргэн/
# Нийтийн удирдлагын алба, газруудын жагсаалт http://portal.gov.cz
# Чех улсын мужийн, хотын ба суурин газрын алба, газруудын эшлэлийн портал http://www.epusa.cz
# Гадаад иргэнд зориулсан албан бичиг хүргэх тухай мэдээлэл (Veřejná vyhláška/Нийтийн самбар - oznámení o možnosti převzít písemnost pro …/ .... -д албан бичиг хүлээж авах боломжийн тухай мэдэгдэл/ ) http://www.mvcr.cz
# Чех ПОЙНТ-той холбоо барих газруудын тухай мэдээлэл http://www.czechpoint.cz
# Нийтийн удирдлагын дижитал газрын зураг – төслийн тухай мэдээлэл www.mvcr.cz
# Нэгж төслүүдийн тухай мэдээлэл http://www.egoncentrum.cz
# Депупатуудын танхимын ажиллагааны тухай, депупатууд, Депупатуудын танхимын бичиг баримтуудын, хуулиуд орсон байгаа г.м., тухай нарийн мэдээлллүүдийг Чех улсын Парламентийн Депупатуудын танхимын интенэт хуудсуудаас олох болно – http://www.psp.cz
# Чех улсад бүртгэлтэй улс төрийн намууд ба хөдөлгөөнүүдийн жагсаалтыг олж болно http://www.mvcr.cz (►Služby pro veřejnost / Олон нийтэд зориулсан үйлчилгээнүүд/ ►Seznam politických stran / Улс төрийн намуудын жагсаалт/)
# Сенат, түүний алба, газрууд, үйл ажиллагаа, бичиг баримтууд, сенатын гишүүдийн тухай г.м. мэдээллүүдийг Сенатын интернэт хуудсууд – http://www.senat.cz -аас олж болно
# Чех улсын Ерөнхийлөгчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Чех улсын Ерөнхийлөгчийн интернэт хуудсууд – http://www.hrad.cz -аас олж болно
# Засгийн газрын үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллүүд ба яамдуудын тухай эшлэлийг интернэт хуудсууд – http://www.vlada.cz -аас олж болно
# Хуулиуд ба олон улсын гэрээнүүдийн сэдийг http://portal.gov.cz (►Zákony /Хуулиуд/) - аас олж болно
# Шүүхүүдийн тухай дэлэгэрнэгүй мэдээллийг Хууль зүйн яамны интернэт хуудсууд – http://www.justice.cz (►Soudy/Шүүхүүд/)-ээс олж болно
# Захиргааны шүүх ба түүний үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.concourt.cz -ээс олох боломжтой
# Улсын прокурорын газруудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн яамны интернэт хуудас – http://www.justice.cz (►Státní zastupitelství/Улсын прокурорын газар/)- аас олж болно Өргөжүүлсэн үйлчлэх хүрээтэй суурин газруудын (хотуудын) жагсаалтыг интернэт хуудас http://epusa.cz -аас олж болно
# Хэрэв тодорхой суурийн газар юмуу хот хайж байгаа бол мэдээллийг http://epusa.cz – ээс олж болно
# Нэгж мужуудын тухай мэдээллийг http://www.kr-urady.cz -аас олж болно
# Мужийн шүүхүүдийн бүртгэлд байдаг орчуулагчдын жагсаалтыг Хууль зүйн яамны интернэт хуудас – http://www.justice.cz -аас олж болно
# Тодорхой албан байгууллагууд ба үйл ажиллагааг байршлаар нь нийтийн удирдлагын портал – http://portal.gov.cz (►Adresář/Нэрс/) юмуу интернэт хуудас http://www.statnisprava.cz -аас олж болно
# Чех ПОЙНТ-ын ажиилах газар ба үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллүүд (3.5.- хэсгийг харах) http://www.czechpoint.cz
оруулсан:
[/size][/size]


Сүүлд Erbold, Лха 6 сар 16, 2010 8:58 am-нд зассан, нийтдээ 1 удаа засагдсан
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Монгол улсаас Чех улсад суугаа элчин сайдын яамны үзүүлж буй үйлчилгээний үнэ тариф   Лха 6 сар 16, 2010 8:56 am



Үндэсний Энгийн Гадаад паспорт аваx

Паспортын хугацааг сунгах боломжгүй болсон, гэмтээсэн, үрэгдүүлсэн иргэд өөрийн хүсэлтээр ЭСЯ-нд өөрийн биеэр ирж (хуучнаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд) Улсын бүртгэлийн Ерөнхий газарт Үндэсний ( энгийн ) гадаад паспорт захиалж болно.

Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт ( хуучнаар ). Иргэний үнэмлэх болон иргэний паспорт (хуучнаар) –аа авч амжаагүй бол өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаа хийлгэж хувийг тус ЭСЯ-ны (02-798-3465) дугаарын факсаар ирүүлэх,
2. Паспортаа үрэгдүүлсэн бол Цагдаагийн газрын тодорхойлолт
3. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгож өгөхийг хүссэн өргөдөл,
4. Зураг (Ар талын дэвсгэр нь цагаан, 3 х 4-ийн хэмжээтэй зураг 4 ш),
5. Анкет 2 хувь. Хураамж 50 ам.доллар. Бичиг, баримтын зөрчилтэй эсвэл үрэгдүүлсэн бол 50 ам.долларын торгууль нэмж төлнө. Төлбөрийг ЭСЯ-нд бэлнээр авч захиалсан паспортыг 1-2 сарын дараа олгоно.

Үндэсний Энгийн Гадаад паспорт сунгуулах

Үндэсний ( энгийн ) гадаад паспортыг 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар тус тус сунгаж байна. Үйлчилгээний тариф: Хугацаа Тариф
1. 1 жил 300 крон
2. 2 жил 600 крон
3. 3 жил 800 крон
4. 4 жил 1000 крон
5. 5 жил 1200 крон

Буцах түр үнэмлэх олгох
Буцах түр үнэмлэхийг БНЧУ-д ирээд паспортаа үрэгдүүлсэн, паспортаа гэмтээсэн, гадаад паспортаа ямар нэг шалтгаанаар авч амжаагүй иргэдэд олгоно.
Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспорт (хуучнаар),
2. Үндэсний (энгийн) гадаад паспортаа үрэгдүүлсэн бол Цагдаагийн газрын тодорхойлолт,
3. Буцах түр үнэмлэх захиалах болсон шалтгаанаа тодорхой дурдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргах,
4. Гадаад паспорт олгуулж байсан тухай ИБМУТ-ийн тодорхойлолт,
5. Зураг (3х4-ийн хэмжээтэй, 2 ш),
6. Анкет бөглөх.
Иргэний үнэмлэх эсвэл иргэний паспортаа ( хуучнаар ) гээгдүүлсэн бол иргэд өөрийнхөө талаарх тодорхойлолтыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс гаргуулж ГХЯ-ны Консулын газраар баталгаажуулж хийлгэж хувийг тус ЭСЯ-ны +224 314 827 дугаарын факсаар ирүүлэх.
Жич. Буцах түр үнэмлэхийг хувь хүнд өөрт нь олгож байгаа тул иргэд өөрийн биеэр ЭСЯ-нд ирэх шаардлагатай.
Хураамж: 1000 крон, Паспорт үрэгдүүлсэн бол торгуультай.

Хүүхдийн Төрсний гэрчилгээ олгох
Төрсний гэрчилгээг БНЧУ-д төрсөн хүүхдэд эцэг, эхийн хүсэлтээр олгоно.
Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар,
2. Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар, (Баталгааг ГХЯ-ны Консулын газраас гаргуулна),
3. Хүүхэд төрсөн тухай Иргэний бүртгэлийн баримт бичиг,
4. Зураг (3 х 4 хэмжээтэй 1 ш),
5. 2 төрлийн aнкет бөглөх.
Гэрчилгээ үнэгүй, үйлчилгээний хураамж 100 крон.

Гэрлэгсдийн гэрчилгээ олгох
Бүрдүүлэх баримт. Үүнд:
1. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн тодорхойлолт ( гэрлээгүй тухай, хэрэв гэрлэж байгаад салсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай ),
2. Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар,
3. Гэрлэхээp тохиролцсон тухай хамтран бичсэн өргөдөл,
4. Эрүүл мэндийн бичиг,
5. Төрсний гэрчилгээний хувь.
Гэрлэлтийн баталгаа, үйлчилгээний ,үнэ: 300 крон

Гадаад иргэд Монголын виз авахыг хүсвэл

Бүрдүүлэх шаардлагатай материал:
1.Урилга эсвэл аялалын төлөвлөгөө
2.Цээж зураг
3.Өргөдөлийн маягт бөглөх
4.Хүчинтэй аялалын пасдорт /багадаа 6 сарын хугацаатай/
5.Аялалын даатгал
Төлбөр:
1.Транзит виз 35+5 евро
2.Нэг удаагын виз 45+5 евро
3.Орох гарах виз 55+5 евро
4.Олон удаагын орох гарах виз 115+5 евро
Визийг ажлын 5 өдөрт шийднэ



Энд дарж Өргөдөлийн маягт татаж авах PDF хувилбар:http://monembassy.cz/dokument/visa%20application.pdf WORD хувилбар:http://monembassy.cz/dokument/visa%20application.doc


Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ЭСЯамны +420 - 224 325 760 дугаарын утсаар холбогдоно уу

А.Эрболд
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Neu
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 56
Join date : 2010-06-16
Байрлал : Daraa medeerei

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 9:27 am

TNKS afro afro afro afro
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.FruFo.ucoz.com
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 9:30 am

Neu бичсэн:
TNKS afro afro afro afro


Zugeeree
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Neu
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 56
Join date : 2010-06-16
Байрлал : Daraa medeerei

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 9:32 am

ene 19nd temtseentei yum bilee shd ochih uu
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://www.FruFo.ucoz.com
Erbold
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
Шинэ гэмээр шинэхэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 41
Join date : 2010-06-15
Age : 25
Байрлал : Hradec Kralove

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   Лха 6 сар 16, 2010 9:36 am

Neu бичсэн:
ene 19nd temtseentei yum bilee shd ochih uu

Haan vve?
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://WwW.Oronzai.Com
Xapaa
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 46
Join date : 2010-06-14
Age : 24
Байрлал : Хаа нэгтэй

Шинэ сэдэв оруулахГарчиг: мм зөв зөв   Лха 6 сар 16, 2010 1:11 pm

мм зөв зөв What a Face
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Sponsored content




Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.   

Эхэнд оч Go down
 
Та бүхэн орж чэx улсын талаар шинэ мэдэ мэдээлэл аваарай.
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
бид чадна бид бол залуус  :: чэx улсад болох - болсон мэдээ мэдээлэл-
Ийшээ оч: