бид чадна бид бол залуус

.
 
HomeHome  CalendarCalendar  ТусламжТусламж  ХайлтХайлт  ГишүүдГишүүд  БүлгэмБүлгэм  БүртгүүлэхБүртгүүлэх  Нэвтрэх  

Share | 
 

 Хубилай хаан Японрүү дайрсан нь/ үнэн түүх/

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down 
ЗохиогчМэдээлэл
auka
***Сумын Атман***
***Сумын Атман***
avatar

Бичлэгийн тоо : 107
Join date : 2010-06-14
Байрлал : ChIniI [SeTge]L ZuRheNd..

Шинэ сэдэв оруулахГарчиг: Хубилай хаан Японрүү дайрсан нь/ үнэн түүх/   Лха 6 сар 16, 2010 4:29 pm

Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл...
...Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна.
Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу "Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой"-оор явуулсан нь учиртай бизээ. Тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдсан байжээ. IX зууны дунд үе хүртэл хятадууд Буддизмыг хавчин хяхаж байсан нь япончуудыг хөндийрүүлжээ, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслахад хүргэсэн байжээ.
Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс хийж байсан болов уу. Хубилай хаан ийнхүү Наран мандах улстай харилцаж эхлэхээр шийдсэн аж.
Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Гэвч Хубилай хаан анх удаа тэнгис далайг гаталж, арлын Японтой дайтахаар хөнөөлт шийдвэр гаргажээ. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв.
Тэдний ийм арга хэрэглэсэн нь зөвхөн Монгол Японы хоорондын харилцаанд хутгалдан орохоос зайлсхийсэн хэрэг байжээ.
Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн "харъяат" улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов.
Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав.
Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ.
Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв.
Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
Японы хааныг "жижиг улсын хаан" хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
Хубилай хаан сая л япончуудын эл "эрээ цээргүй" занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа.
Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа.
Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв.
Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв.
Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ.
Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг "Япон дайн өдөөн зарласан"-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ.
Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна.
Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа ю.
Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ.
Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.(Хурч Хорчины товчоон)
1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ

_________________
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://setgemj.motionsforum.com
bilder
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 71
Join date : 2010-06-14
Age : 27

Шинэ сэдэв оруулахГарчиг: Zev janjinii amilsan tserguud   Лха 6 сар 16, 2010 4:56 pm

Түүх солигдсон гайхалгай агшин 1942 оны Эх орны дайны үед Орос Бсларусын хилийн зурваст болсон гэдэг Энэ талаар хожим нь ЗХУ-ын баатар, корпус командлагч хурандаа С.В.Довженко дуртатгалдаа бичиж үлдээсэн боловч Коммунист намын төв хорооны дурдатгал хянах редакцаас хэтэрхий үнэмшилгүй буюу үлгэр домгийн сэдэвтэй болчихож хэмээнхасч орхисон байна.Хачирхалтайнь тэр үйл явдлыг Довженкогийн отрядтай тулалдаж байсан Гермапы 24-р моторжуулсан дивизийн цэргүүд хүртэл олж харсан бөгоөд хошууч Герхард Зайдель гэгч нацист эр тухайн үед Минск дэх 4-р армийн штабт болсон үйл явдлын талаар бичиж явуулсан ранорт дайны дараа архнваас олджээ. Түүнээс үзэхэд Черномсц хэмээх тостоны хажуу дахь хусан ойд болсон тулалдааны үеэр Германы танкийн бритад дээр үеийн морьтоп баатруудтай гэнэтхэн тулчихсан аж. Тэд эхлээд Оросын Халимаг Татаруудаас бүрдсэн морьт хороотой таарчихлаа гэж бодсон байна. Гэвч хачирхалтай нь морьтон баатрууд намхан жижиг морин дээрээсээ бамбайгаараа халхлан нум сумаар харваж байхыг үзээд немцүүдийн элэг нь хөшөөд уначих шахаж. Гэвч алсын зайнаас хүчтэй харвасан нумны суманд оногдсон хэд хэдэн бага дарга хүзүү хоолойгоороо нэвт харвуулан унасны дараа танкийн хошуутаа тэдний зүт эргүүлж их пулемётоор нэгэн зэрэг галлажээ.
Гэвч үслэг арьсаи хувцастай тэдгээр морьтон дайчид пулемёт болон кх бууны суманд оногдсон хэдий ч үхэхгүй харин ч сэлмээ сугалан урагш дайрч орж иржээ. Тэднийг ийнхүү атак.тан орж ирж байхад кь хэн ч юм бэ хэд хэдэн кадр дарж амжсан байна. Хожим нь 1958 онд уг ховор зургуудыг олжүзсэн Английн түүхч С.Кристофер морьт цэргүүдийн нэгний барьсан хар сүлд, өмссөн хуяг дуулга, унасан хүлэг зэргийт харахад 13-р зууны үеийн Татар-Монголын цэргүүдийг санагдуулж байгаа тухай тайлбар бичиж хэвлүүлсэн пь ихээхэн шуугиан тарьжээ. Тэр үед Гсрманы танкийн өөдөөс уулгалан дайрсан үхэшгүй морьтууд үл мэдэгдэх шатамхай бодисоор танкуудыг нь шатаан хагас суман орчим цэргийг цавчин хороосон тул айж балмагдсан цэргүүд ойн төглийг орхин зугтацгаасан юмсанж. Харин үхэшгуй мөнхийн морин цэргуүд гарч прсэн тухай үнэмшмээргүй яриаг сонссон бригадын захирагч маш их хилэгнэн немцүүдийг ойн зүг буцааж хөөсон бөгөөд харин тэр үсд нэг ч
морьт цэрэг тааралдаагүй ажээ. Ү.т танигдах морин цэргүүдэд хоогдсөн немцүүд эзэлсэн зурвасаа гэнэт орхин ухармагц юунаас бо.тоод ухарсныг тандахаар тухайп үед батальон захирч байсан ахмад Довженкогийн удирдсан цэргүүд Оросын галаас ойн зурвас руу цөмрөн оржээ. Тэд ойн зурваст ормогцоо эгнэж зогссон морин цэргүүдийг олж харсан бөгөөд Будённийн командалсан 2-р морьт армийн цэргүүд хүрч ирсэн юм байх гэж бодсон гэдэг. Харин морьт цэргүүдийн ар нуруунд байлдааны винтов автомат харагдахгүй харин нум саадаг агсаж жад сэлэм ёрдойлгосон байдал нь гайхал төрүүлсэн байна. Ахмад Довжснко тэдэнтэй уулзаж ярилцахаар хоёр цэргийн хамт дохож очиход гэнэтхэн хар сүлд бүхий жад атгасан морьтны дэргэд байсан хүмүүс эргэж хараад нэгзн зэрэг нумаа онилон тэдэн рүү харвахаар зэхжээ. Энэ үед морьтонгуудын ард гэнэтхэн бөмбог тэсрэх мэт нүргэлсэн их чимээ гарч утаан халхавч тавьсан юм шиг нагаан манан суунаглаад явчихсан байна.
Утаа замхарсны дараа дөнгөж саяхан л хэдэн мянгаараа ярайтал зогсож байсан өнөө морьтонгуудаас нэг ч хүн ойд үлдээгүй байж. Газар доогуур орчихсон юм шиг бүгд алга болжээ. Харин ойн дундах жалганд сэлмийн ирэнд тас цавчуулж үхсэн зуу гаруй герман цэргийн хүүр дутуу шатсан гурван танк үлдсэн байжээ. Илбэ зэрэглээ мэт алга болсон тэдгээр хий үзэгдлийн цэргүүд хаанаас гарч ирээд хаашаа алга болсныг хэн ч ойлгосонгүй. Довженко хошууч Карповт энэ тухай илтгэсэн боловч тэр дайны үеийн окопны өвчин тусч хий юм харлаа гэхээс өор зүйл хэлээгуй аж. Гэвч ойн дунд цавчуулж үхсэн немцүүдийг хэн устгасан байх вэ гэдэг асуулт гарч ирсэн байна. Дайны цаг үе байсан болохоор үүнд хариулт хайгаад сууж байх зав ч гарсангүй, Тэгээд ч үхэшгүй морин цэргүүдэд булаалгасан ойн чөлөөг буцааж авахаар германчууд давуу хүчээр уулгалан довтолсон тул тэр тухай бодож байх зав ч гараагүй аж. Оросууд немцүүдын довтолгоонд хоёр таслагдан бүслэгдэж цөөн хүн бүслэлтийг сэт татан амьд гарчээ.
1945 онд дайн дуусах үед Белорусын ширэнгэпд болсон тэр нэгэн гайхалтай үзэгдлийг нүдээр харсаи хүмүүс хоёр та.таас тун цөөхөн үлджээ. Гэвч 1950 оны суүлчээс эхлэн барууны хэвлэлүүдэдуг үйл явдлын талаар "Сталин хар домып аргаар татар монголчуудын дайны сүнсийг дуудан дайнд ашиглажээ" гэсэн материалууд хэвлэгдэж эхэлсний дараа
ЗХУ-ын хэсэг ахмад дайчин тэр тухай өөрсдийн сэтгэгдэлээ ярьж эхэлсэн гэдэг. Гэвч тэд яг юу болсныг үгуйсгэн дайны усд хоёр орны цэргүудийн сэтгэл санаа өөрчлөгдсөнөөс тийм зүйл болсон мэт санагдсан гэж ярьсан оол зарим нь нэгдугээр морьт армийн цэргүүд германууд руу атаклаж орсон бөгөөд немпуүд ялагдсанаа зөвтгөхийн тулд татар-монголчуудын ул узэгдэх морьт цэргийн талаар санаанаасаа зохиосон гэж хэлсэн байв. Зөвхөн 1980-аад оны э.хээр л Довженко мэтийн зарим ахмад дайчин яг тэр үед арван гуравдугаар зууны үеийн монгол дайчид газар доороос ургасан юм шиг гарч ирээд.баахан германуудыг хядчихаад алга болсон гухай ярьж эхэлсэн байна. Оросын түүхчид эдүгээ уг сонин явдлын талаар судалгаа хийж буй бөгөөд 13-р зууны үед тус тосгоны хажууд Зэв жанжин дайны тзнгэрээ тахисан гэдэг домогтой юм байна.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
bilder
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 71
Join date : 2010-06-14
Age : 27

Шинэ сэдэв оруулахГарчиг: hamgiin hamgiin   Лха 6 сар 16, 2010 4:58 pm

Хамгийн том төмөр замын буудал



Америкийн Нью-Йорк хотод Треминан Гранд Сентрл хэмээх 20-р зууны хамгийн том галт тэрэгний буудал баригджээ. Энэ асар том цогцолборыг уоррен ба Уйтмор, Рид ба Стем барилгын компаниуд саятан Вандербильмтийн хөрөнгөөр барьж босгожээ.

Уг буудал 2 давхартай бөгөөд 19 га талбайг эзэлдэг. Дээд давхарт нийт 41 зогсоол, доод давхарт 26 зогсоолтой. Энэ буудал өдөрт 550 галт тэрэг болон 260 мянган зорчигч үйлчлүүлэгч үйлчлүүлдэг байна.

Хамгийн шилдэг архитектур



Британий архитектор Фостер гүнтэн Германы парламентийн байшин рейхстагийг сэргээн босгожээ. Шинэ барилгад өмнө нь Боннд байрлаж байсан төрийн удирдлагын байгууллагууд нүүж ирсэн байна. Фостер мөн дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох Гонконгийн Чеп Лан Кок буудал, европын хамгийн өндөр барилга болох германы Франкфуртэд байрлах худалдааны баганы зураг төслийг хийсэн хүн юм.

Хамгийн том байшин



Лондон хотод байрлах Барбиан стейт хэмээх харш 1959 онд архитектор Чемберлон, Пауэл, бойд нарын загвараар баригджээ. Харш нийтдээ 16 га талбайг эзлэх ба 2014 өрөө, 1710 машин тавих газартай аж.



Хамгийн урт гүүр



Америкийн Луизиана мужид байдаг Помтчартейн нуурын дээгүүр Мандвилл, Митрейри хоёрыг холбосон гүүрийг 1969 онд барьсан бөгөөд 38,42 км урттай ажээ.



Хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн



Парисын ойролцоох Сен денид байдаг Стрейж франс 1998 онд дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээнд зориулан баригдсан бөгөөд 466 сая доллар зарцуулагдсан гэнэ. Стадион нийт 80 мянган хүний суудалтай бөгөөд түүний дээврийг хучихад Эйфелийн цамхагийг барихад хэрэглэсэнтэй тэнцүү хэмжээний ган тулгуур орсон байна.


Хамгийн том конторын барилга



Нью-Йорк хот дахь бүх дэлхийн худалдааны төв хамгийн том конторын барилга хэмээн тооцогддог байсан бөгөөд 1115 м² талбайтай. Энд ойролцоогоор 50 мянган хүн байнга ажиллаж, 500 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж бас дээр нь 70 мянган жуулчид болон бизнесийн хүрээнийхэн өдөр бүр ирж очиж байжээ. Харамсалтай нь энэхүү барилга 2001 онд террористуудын халдлагад өртөж сүйрсэн билээ.



Хамгийн урт тэнгисийн доогуурх гарц



Английн Фолкстон ба францын Кале хотуудын хооронд 1987 оны 12 сарыг дуустал Ла маншийн хоолойн доогуурх Наннель нэртэй хоолойг байгуулсан байна. Энэ хонгил гарцын албан ёсны нээлтийг 1994 оны 5 сарын 6 нд хатан хаан Елизавета II, Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран нар нээсэн байна. Хонгилын нийт өртөг 17 тэрбум доллар болжээ. Хонгилын 2 тийш урсгалтай хоолой тус бүр 49,94 км, диаметр нь 7,6 м бөгөөд төмөрзамтай. Энэ хоолойн зураг төсөл анх 19-р зууны эхээр хийгдсэн түүхтэй ажээ. Энэ хонилын тухай би урьд нь нэг тусдаа бичлэг оруулж байсан.
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
playboy
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
Цаашдаа бидэнтэй нэгдэхээр шийдсэн гишvvн
avatar

Бичлэгийн тоо : 45
Join date : 2010-06-14
Age : 25
Байрлал : czech

Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хубилай хаан Японрүү дайрсан нь/ үнэн түүх/   Лха 6 сар 16, 2010 10:12 pm

bilder бичсэн:
Түүх солигдсон гайхалгай агшин 1942 оны Эх орны дайны үед Орос Бсларусын хилийн зурваст болсон гэдэг Энэ талаар хожим нь ЗХУ-ын баатар, корпус командлагч хурандаа С.В.Довженко дуртатгалдаа бичиж үлдээсэн боловч Коммунист намын төв хорооны дурдатгал хянах редакцаас хэтэрхий үнэмшилгүй буюу үлгэр домгийн сэдэвтэй болчихож хэмээнхасч орхисон байна.Хачирхалтайнь тэр үйл явдлыг Довженкогийн отрядтай тулалдаж байсан Гермапы 24-р моторжуулсан дивизийн цэргүүд хүртэл олж харсан бөгоөд хошууч Герхард Зайдель гэгч нацист эр тухайн үед Минск дэх 4-р армийн штабт болсон үйл явдлын талаар бичиж явуулсан ранорт дайны дараа архнваас олджээ. Түүнээс үзэхэд Черномсц хэмээх тостоны хажуу дахь хусан ойд болсон тулалдааны үеэр Германы танкийн бритад дээр үеийн морьтоп баатруудтай гэнэтхэн тулчихсан аж. Тэд эхлээд Оросын Халимаг Татаруудаас бүрдсэн морьт хороотой таарчихлаа гэж бодсон байна. Гэвч хачирхалтай нь морьтон баатрууд намхан жижиг морин дээрээсээ бамбайгаараа халхлан нум сумаар харваж байхыг үзээд немцүүдийн элэг нь хөшөөд уначих шахаж. Гэвч алсын зайнаас хүчтэй харвасан нумны суманд оногдсон хэд хэдэн бага дарга хүзүү хоолойгоороо нэвт харвуулан унасны дараа танкийн хошуутаа тэдний зүт эргүүлж их пулемётоор нэгэн зэрэг галлажээ.
Гэвч үслэг арьсаи хувцастай тэдгээр морьтон дайчид пулемёт болон кх бууны суманд оногдсон хэдий ч үхэхгүй харин ч сэлмээ сугалан урагш дайрч орж иржээ. Тэднийг ийнхүү атак.тан орж ирж байхад кь хэн ч юм бэ хэд хэдэн кадр дарж амжсан байна. Хожим нь 1958 онд уг ховор зургуудыг олжүзсэн Английн түүхч С.Кристофер морьт цэргүүдийн нэгний барьсан хар сүлд, өмссөн хуяг дуулга, унасан хүлэг зэргийт харахад 13-р зууны үеийн Татар-Монголын цэргүүдийг санагдуулж байгаа тухай тайлбар бичиж хэвлүүлсэн пь ихээхэн шуугиан тарьжээ. Тэр үед Гсрманы танкийн өөдөөс уулгалан дайрсан үхэшгүй морьтууд үл мэдэгдэх шатамхай бодисоор танкуудыг нь шатаан хагас суман орчим цэргийг цавчин хороосон тул айж балмагдсан цэргүүд ойн төглийг орхин зугтацгаасан юмсанж. Харин үхэшгуй мөнхийн морин цэргуүд гарч прсэн тухай үнэмшмээргүй яриаг сонссон бригадын захирагч маш их хилэгнэн немцүүдийг ойн зүг буцааж хөөсон бөгөөд харин тэр үсд нэг ч
морьт цэрэг тааралдаагүй ажээ. Ү.т танигдах морин цэргүүдэд хоогдсөн немцүүд эзэлсэн зурвасаа гэнэт орхин ухармагц юунаас бо.тоод ухарсныг тандахаар тухайп үед батальон захирч байсан ахмад Довженкогийн удирдсан цэргүүд Оросын галаас ойн зурвас руу цөмрөн оржээ. Тэд ойн зурваст ормогцоо эгнэж зогссон морин цэргүүдийг олж харсан бөгөөд Будённийн командалсан 2-р морьт армийн цэргүүд хүрч ирсэн юм байх гэж бодсон гэдэг. Харин морьт цэргүүдийн ар нуруунд байлдааны винтов автомат харагдахгүй харин нум саадаг агсаж жад сэлэм ёрдойлгосон байдал нь гайхал төрүүлсэн байна. Ахмад Довжснко тэдэнтэй уулзаж ярилцахаар хоёр цэргийн хамт дохож очиход гэнэтхэн хар сүлд бүхий жад атгасан морьтны дэргэд байсан хүмүүс эргэж хараад нэгзн зэрэг нумаа онилон тэдэн рүү харвахаар зэхжээ. Энэ үед морьтонгуудын ард гэнэтхэн бөмбог тэсрэх мэт нүргэлсэн их чимээ гарч утаан халхавч тавьсан юм шиг нагаан манан суунаглаад явчихсан байна.
Утаа замхарсны дараа дөнгөж саяхан л хэдэн мянгаараа ярайтал зогсож байсан өнөө морьтонгуудаас нэг ч хүн ойд үлдээгүй байж. Газар доогуур орчихсон юм шиг бүгд алга болжээ. Харин ойн дундах жалганд сэлмийн ирэнд тас цавчуулж үхсэн зуу гаруй герман цэргийн хүүр дутуу шатсан гурван танк үлдсэн байжээ. Илбэ зэрэглээ мэт алга болсон тэдгээр хий үзэгдлийн цэргүүд хаанаас гарч ирээд хаашаа алга болсныг хэн ч ойлгосонгүй. Довженко хошууч Карповт энэ тухай илтгэсэн боловч тэр дайны үеийн окопны өвчин тусч хий юм харлаа гэхээс өор зүйл хэлээгуй аж. Гэвч ойн дунд цавчуулж үхсэн немцүүдийг хэн устгасан байх вэ гэдэг асуулт гарч ирсэн байна. Дайны цаг үе байсан болохоор үүнд хариулт хайгаад сууж байх зав ч гарсангүй, Тэгээд ч үхэшгүй морин цэргүүдэд булаалгасан ойн чөлөөг буцааж авахаар германчууд давуу хүчээр уулгалан довтолсон тул тэр тухай бодож байх зав ч гараагүй аж. Оросууд немцүүдын довтолгоонд хоёр таслагдан бүслэгдэж цөөн хүн бүслэлтийг сэт татан амьд гарчээ.
1945 онд дайн дуусах үед Белорусын ширэнгэпд болсон тэр нэгэн гайхалтай үзэгдлийг нүдээр харсаи хүмүүс хоёр та.таас тун цөөхөн үлджээ. Гэвч 1950 оны суүлчээс эхлэн барууны хэвлэлүүдэдуг үйл явдлын талаар "Сталин хар домып аргаар татар монголчуудын дайны сүнсийг дуудан дайнд ашиглажээ" гэсэн материалууд хэвлэгдэж эхэлсний дараа
ЗХУ-ын хэсэг ахмад дайчин тэр тухай өөрсдийн сэтгэгдэлээ ярьж эхэлсэн гэдэг. Гэвч тэд яг юу болсныг үгуйсгэн дайны усд хоёр орны цэргүудийн сэтгэл санаа өөрчлөгдсөнөөс тийм зүйл болсон мэт санагдсан гэж ярьсан оол зарим нь нэгдугээр морьт армийн цэргүүд германууд руу атаклаж орсон бөгөөд немпуүд ялагдсанаа зөвтгөхийн тулд татар-монголчуудын ул узэгдэх морьт цэргийн талаар санаанаасаа зохиосон гэж хэлсэн байв. Зөвхөн 1980-аад оны э.хээр л Довженко мэтийн зарим ахмад дайчин яг тэр үед арван гуравдугаар зууны үеийн монгол дайчид газар доороос ургасан юм шиг гарч ирээд.баахан германуудыг хядчихаад алга болсон гухай ярьж эхэлсэн байна. Оросын түүхчид эдүгээ уг сонин явдлын талаар судалгаа хийж буй бөгөөд 13-р зууны үед тус тосгоны хажууд Зэв жанжин дайны тзнгэрээ тахисан гэдэг домогтой юм байна.
ene harin sonirhol tatchila hehe
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах
Sponsored content




Шинэ сэдэв оруулахГарчиг: Re: Хубилай хаан Японрүү дайрсан нь/ үнэн түүх/   

Эхэнд оч Go down
 
Хубилай хаан Японрүү дайрсан нь/ үнэн түүх/
Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
бид чадна бид бол залуус  :: бодит үнэн түүхээс Бичицгээе-
Ийшээ оч: